MONGOLIA

  • Эко модон угсармал барилга

    ОХУ-ын Улаан-Үүд хотод бидний үйлдвэрлэдэг ховилтой зүссэн модон материал нь уламжлалт модон материалуудаас олон үзүүлэлтээрээ давуу шинэ эрин үеийнх болно.

    Модны гадаргууг гадаадын өндөр хүчин чадал,нарийвчлалтай суурь машинууд дээр геометрийн зөв хэмжээгээр чанарлаг зүсч ховил гарган боловсруулсан бэлдэц модыг газар дээр нь тааруулж тохируулах шаардлаггүй шууд угсардаг нь цаг хугацаа, өртөг хэмнэнэ.

  • Энэ материалын нөгөө нэг давуу тал бол угсрагдсаны дараа нэмэлт дотно, гадна засал өнгөлгөө шаардагдахгүй шууд л бэлэн байшин болдогт байна. Та зөвхөн байшингынхаа бэлдэц карказ модыг худалдан авч болох ба байшингийн угсралт нь хүүхдийн угсарч эвлүүлдэг Лего тоглоомтой төстэй нэг деталийг нөгөө дээр нь зургийн дагуу өрж явагдана. Манай байшинг өөрөөр “угсардаг тоглоомон байшин” ч гэж нэрлэдэг.

    Тусгай хэл, ховилуудтай боловсруулсан материал нь хоорондоо нягт, жигд угсрагдах нөхцлийг хангаж нэмэлт дулаалга хийх шаардлаггүй болгоно. Мөн мод нь дулаан үл дамжуулах чанартай тул байшинд үргэлж дулаан тохилог байх нөхцлийг бүрдүүлнэ.

  • Бид бүтээгдхүүнээ орчин үеийн гадаадын төхөөрөмжүүд дээр боловсруулдаг 7600 эрг/мин хурдтай боловсруулалтын машинууд материалын гадаргууг бүх уртынх нь дагуу ижил хэмжээг барьж, төгс тэгш зүсч барилгын дотор өнгөлгөөнд хэрэглэдэг евро рейк модны түвшинд хүргэнэ.

    Зорогдсон тусгай хэл ховилууд нь модон бэлдэцүүдийг хооронд нь нягт холбож угсрагдсаны дараа зай завсар, мурийлт гарахаас найдвартай хамгаалж чадна.

  • Бид булангийн холболтуудыг хоёр аргаар гүйцэтгэдэг:

    “Лабиринт” буюу илүү гаргасан байдлаар- энэ холболт нь дөрвөн талаас нь ховил гаргаж өрдөг холболт. Энэ нь хамгийн бат бөх, өндөр мэргэшил шаардсан холболт бөгөөд салхины нэвт үлээлтээс найдвартай хамгаалж байшинг үзэмжтэй харагдуулна.

    Хантай тэгшилсэн холболт –материалын төгсгөлүүдэд тусгай ховилууд гаргаж холбоно. Энэ холболт нь мөн бат бөх болохоос гадна байшинг гадна талаас нь дулаалж өнгөлгөх боломжийг олгоно.

  • Та яагаад манай модон материалыг сонгохыг зөвлөж байна вэ?

    Орчин үед олон төрлийн барилгын материал ашиглагдаж байгаа ч цэвэр модон материал бол эко,удаан эдэлгээтэй,цэвэр байгалийн бүтээгдхүүн гэдгээрэээ тэргүүлэх байр суурийг эзэлсээр байна.

    Манай модон байшингийн хана нь модны дотоод бүтцэд явагддаг ердийн агаар солилцох процессын нөлөөллөөр амьсгалдаг. Өрөө тасалгаануудад бүх цонхнууд хаалттай байсан ч агаар байнгын цэвэр, чийгшэлт ердийн, дулаан бүх талбайгаар жигд хуваарилагдан таны гэр бүлийн тав тухтай, эрүүл амьдрах орчныг бүрдүүлнэ.

    Манай модон байшин хүйтний улиралд дулаанаа сайн хадгалж, зун нь тааламжтай сэрүүн байлгана. Энэ байшинд зун эйр кондейшн ч хэрэглэх шаардлаггүй, өвөл галлахад хурдан дулаанаа авна.

    Модны тааламжтай гоё үнэр таны өрөө тасалгаануудад удаан он жилүүдэд хадгалагдана.

    Манай зүсмэл материалаар угсрагдсан шинэлэг, загварлаг, тохилог дулаан, эдийн засгийн хэмнэлттэй хаус, зуслангийн байшин, сауны барилгууд нь таныг болон танай гэр бүлийг олон арван жил баярлуулах болно.

  • Цаг хугацаа хэмнэнэ

  • Эдийн засгийн хэмнэлттэй

  • Эко

  • Тав тухтай тохилог

  • Мэргэжлийн барилгачид